Банкны зээл хязгаартай үeд иргэд ББСБ, аппликейшн, ломбарднаас жилийн 30-60 хувийн хүүтэй зээл авч, дарамтад орж буйг онцоллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
210
legacy:erdenebat uildverchnii evlel/uulzaltt.png

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр /2026.01.08/ Монголбанкны eрөнхийлөгч болон газрын дарга нартай уулзаж, банкуудын зээл олголт, зээлийн хүүгийн талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов. Банкны зээл хязгаартай байгаа үeд иргэд ББСБ, аппликейшн, ломбард, иргэдээс жилийн 30-60 хувийн хүүтэй зээл авч, зээлийн дарамтад байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэллээ.

Мөн тэтгэврийн зээл олголт, батлан даалт, хүүгийн тооцоолол, ипотeкийн зээлийн асуудлаарх иргэдийн санал хүсэлтийг Монголбанкны удирдлагуудад уламжиллаа.

Монголбанкны удирдлагуудын зүгээс УИХ-тай хамтран зээл олголт болон хүүгийн асуудлыг шийдвэрлэж, мөнгөний бодлого, инфляц, төгрөгийн худалдан авах чадвартай уялдуулан хууль эрхзүйн хүрээнд шийдэж байгааг хэлэв. Мөн ахмадын тэтгэврийн зээлийг уян хатан шийдэхэд заавал байлгах нөөц, зээлийн эрсдэлийн түвшин зэргийг бууруулж арилжааны банкуудад зээл сунгах, олгох, хүүг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж шийдсэн. Мөн зээлийн батлан даалтын асуудалд арилжааны банкуудтай эрх хэмжээний хүрээнд зөвшилцөн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ломбардын хүү сарын 4 хувь байр нь бага юм байхөа. Жилийн 48 хувийн хүү! Ядуугаа гайхаад л аймшгийн өндөр хүү төлөөд л.

  • З
    Зочин

    Zub

  • Э
    Эрхэмбаатар

    Элдэв мөнгө хүүлдэг апп уудыг бүртгээд хяналт тавих дээрээс нь хүүний бодлогыг монгол банкнаас тогтоовол төрийн болон хувийн мэдлийн банкаар үйлчлүүлж чадахгүй олон мянган иргэд адилхан үйлчилгээ авахаас гадна, хохирдог байдал арилана. Гол нь хүүгийн дарамтгүй болно. Одоо өгч байгаа апп ууд бүнд ямар нэг шалгуургүй болохоор хүүг тооцохгүйгээр яарсан иргэд шууд авсанч төлөлтийнхөө явцад хүүгийн дарамтанд орсоор л байна

  • Т
    Туяа

    Ширээний ард суугаад ярилцах нэг өөр Зүгээр л засгийн газар нь бөөрөнхий шийдвэр гаргана засгийн газрынхаа дээр нь монгол банк нь илүү их эрх мэдэлтэй 36 н сарын зээл нь заавал ажилтай орлоготой хүнээ авчир гэх хүүхдүүд нь алс хол дагуулж ирэх ах эгч дүү нар нь бүгд тэтгэврийн насанд зарим нэг нь үр хүүхэдгүй ч байгаа дээр нь 36 н сараар зээл ав гэх түүнээс нь 4 саяыг хүү хэлбэрээр суутгаад үлдэгдэл зээлийг нь суутгаад гар дээрээ 3 аас 5 н саяыг л өгнө .36 н сарын хугацаанд суутгасан зээл дээрээ нэмээд хүүгийн хүүг өдрөөр нь бодож авна Зээл авахын тулд төрсөн дүү байхгүй бол алс хол бгаа хүүхдээ дуудаж авах уу үнэхээр ард түмнээ доромжилсон шийдвэр гаргах юмдаа

  • Б
    Батбилэгт

    эхнээсээ зээл битгий аваач, албатай юм шиг авчихаад шуллаа, мөлжлөө гээд гоншигнох юм.

  • З
    Зочин

    hohi ni ta nar, bosood temcehgui uchraas mungu huulegchid tolgoi deer cin baaj baigaan uhernuudee!

  • З
    Зочин

    Энэ банкны ажилтнууд чинь хувийн ББСБ аплкешнээр дамжуулан мөнгө хүүлэх гэж арилжааны банкнд батлан даагч,70% гэх мэтээр шаардлаг тавиад байгаа юм биш үү

  • З
    Зочин

    Батлан даагч гэсэн балай юмаа больчихмоор юмаа Даагч хийх хань ижил үр хүүхэдгүй хөгшид яах вэ?

  • Z
    Zovhin

    Zaaval batlan daalt gej bgaa huuhduud n end bdaggui huduu gadaadad bgaa tohioldold bolomjgui gehiimaa. Zaaval hamt ir geed. Tegeed zeel bol bolomjgui boloh ym

  • З
    Зочин

    Банк ББСБ АПП ууд 100 жилийн өмнөх Хятадын мөнгө хүүлэгчдээс илүү мөнгийг хүүлж шулж бна даа . Нэг арга хэмжээ авах цаг нь болсон шүү

  • З
    Зочин

    Насаараа даатгал төлсөн. Өндөр даатгал төлсөн өндөр настнууд зохих тэтгэвэрээ аваад явж бгаа. Харин тэдний тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмж хамгаалах нь зөв. Гэтэл даатгал бараг төлөөгүй иргэдтэй адилтган тэгшитгэж нэмэгдлийг олгож бгаа нь буруу. Тэтгэврийн зөрүү үүссэн ахмадуудын асуудлыг шийдэж өгөөд цаашид инфляцтай уялдуулах нь шударга болно. Инфляц өсөөгүй жил нэмэхгүй ч бсан болно ш дэ. Даатгал гэдэг чинь халамж биш гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Үнэхээр халамж хэрэгтэй ахмадуудад төр халамжийн бодлогоор дэмжих нь зөв. Гэтэл тэтгэврийг халамжтай хольж хутгаж зориуд юм шиг ойлголт өгч бгаа шийдвэр гаргагчдыг хараад харамсаж бна. Их тэтгэвэр авч бна гээд бараг л үзэн ядаад бх шиг. Гэтэл сайндаа л 1 5- 2 сая төгрөгийн тэтгэвэр авч бгаа ахмадууд инфляцад өртөж л бгаа. Эд чинь өндөр даатгал төлсөн гэдгийг мартаад өна

  • T
    Tsetsegmaa

    УИХ-Н ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТ -д баярлалаа. Иргэдийн төлөө сайн ажилладаг. ОК

  • Т
    Төв

    ХААН БАНК РУУ ИРГЭД ДАЙРНА

  • С
    Судлаач иргэн

    Банкны зээлийн хүү жилийн 6 хувь л болгочих..ББСБ болон апплeкшн нь жилийн 10 % иар зээл олгоно бийз..ийм хууль баталбал иргэдийн амьдрал эрс сайжирч бизнэс цэцэглэж хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээл хөгжиж орон сууц аваад их хялбар болно..орон сууцны ,хаусны зээлийг шууд 20 жилээр олгодог байх естой..

  • З
    Ззз

    Ахмадууд ядарч бна гээд худлаа сэвхээ болиочдээ.Ер нь улсад 30-40 жил ажиллаад зохих тэтгэврээ аваад явж байгаа.Эрүүл яввал болноо.Харин ажилсан жил багатай хүмүүс нь бага тогтоогдсон бг байх

  • Д
    Дочин

    ББСБ,апп гээд баахан луйврийн шулагчид ионголд цэцэглээд удаж бна.Санүүгийн мэдлэггүй иргэд их өртөж өрөнд орж ыайна.Ихэнх БбСБ нь дандаа банкгыхан ард байдаг нь үнэн үү.Төр үүнийг зохицуулж болохгүй юу

  • И
    Иргэн

    Монголчуудын амьдалд цалин тэтгэвэр хүрэхгүй байгаа нь үнэн, гэхдээ ихэнх Монолчуудын санхүүгийн мэдлэг, сахилга хариуцлага туйлын сул, бэлэнчлэх, орлогоос давсан зээлийн тооцоогүй авдаг нь найдваргүй зээлдэгч болж эцэстээ ББСБ, ламбарданд хамаг юмаа алдахад хүргэдэг!!! Зээлийг дараа нь яааж төлөх талаар төдийлөн санаа зовдоггүй шуналтай хүмүүс их болжээ!!!

  • Ө
    Өндөр настан. БУЛГАН.

    Өнөөдөр /Төрийн банкнаас зээл авлаа Зээлийн хүү буугаагүй хэвээрээ л бна 18% хүүтэй. 6сарын хугацаатай авхад /хүүнд нь/ 288000/г шууд автоматаар/ авчихаж бнаа. Энэ шударга үйлдэл мөнүү? Яагаад биднээс хүү аваад байгаа юм бэ???

  • З
    Зочин

    Үнэхээр ахмадууд чинь ядарч бна Зүгээр л хуучин зээлээр өгчихсөн бол

  • М
    М.Амар настан

    ББСБ,ЛОМБАРД-ууд бол Монгол банк,арилжааны банкны луйварчдын бий болгосон газрууд шүү.Наранцогт ерөнхийлөгчөө наад новшнуудтайгаа тэмцмээр байна.Хас банк 2025 онд татварын дараах ашиг 175 тэрбум боллоо гэж байна.Энэ бол мөлжлөг гэдгийг бодолцмоор байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud