Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн хэргийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийнэ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/337957244_158658866805446_8511417067967113677_n.png

Энэ сарын 4-ний өдрийн 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хамт хутгалан хөнөөж, 3 настай охиныг нь мөн хутгалж гэмтээсэн юм. Өдгөө гэмтэл авсан 3 настай охин эмнэлэгт хүнд, сэхээний тасагт эмчлүүлж буй.

Тэгвэл уг хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 16.30 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.

Уг мэдээллийг бид шууд дамжуулах болно.