Д.Мөнх-Эрдэнэ: СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур сул чөлөөтэй явж байсныг шалгаж тогтооно

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
80
legacy:munherdene yriltslaga/IMG_10751.jpg

Энэ сарын 4-ний өдрийн 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хамт хутгалан хөнөөж, 3 настай охиныг нь мөн хутгалж гэмтээсэн юм. Өдгөө гэмтэл авсан 3 настай охин эмнэлэгт хүнд, сэхээний тасагт эмчлүүлж буй.

Тэгвэл уг хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур сул чөлөөтэй явж байсныг шалгаж тогтооно. Ямар шинжилгээний дүгнэлтийг үндэслэж суллагдсан эсэхийг ч шалгана" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    зөв ш дээ. өөр яалгах гээв, 5 одтой зочид буудалд байгаа юм шиг байлгах гээ юу?

  • З
    Зочин

    Унгасны дараа хавчив гэдгийн үлгэр...

  • Б
    Буриад зон

    ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр болж байх шив??? муу яргачинг насан туршид нь хорио төр муухай харагдаж байна

  • Г
    Ганаа

    Сэтгэцийн өвчтэйгээ мэдэхгүй ухаан нь элдэв бусын зүйл бодож хийж байгаа хүмүүсийг сэтгэцийн эмнэлгийн хатуу хяналтанд байх ёстой.Хүн мөн гэж үү.Ийм аймшигтай хэрэг хийнэ гэдэг жинхэнэ аймшгийг мэдрүүлж байна.Нийгэм сайн зүйлс рүү эрчүүд эмэгтэйчүүдийг дагуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр бүх цэвэрлэгээг хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн тэд өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг. СЭМҮТ-ийн асрагчид нэг анхаарах өрөөг манаж, үүд онгойлгож түгждэг л ажилтай. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг юм.

  • З
    Зочин

    монгол улсад амьдрахаас үнэндээ айдаг болж байна

  • З
    Зочин

    Хар мөртэй сайдаа зайлуулаач! Сайд болох гэж гүйхдээ өдөр бүр гараад бсан, 2 том хэрэг гарлаа цухуйх ч гүй бна уу?

  • З
    Зочин

    Гэмт хэрэг болоод хүн үхчээд бхад хурдан түргэн ажилаад дарга нарт хариуцлага тооцоочээ яриж ядаал ажлаа мэдэж бгаа юм алга хүний аюулгүй бдлыг хамгаалж сахиулах ёстой биздээ даргаа