ТАНИЛЦ: УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхүүд

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 44 сек
150
legacy:612039634_1397934071869636_1253518628823365676_n.jpg

2025 оны 11-р сарын 20-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонгосон байдаг. Тэгвэл түүний зөвлөхөөр ямар хүмүүс томилогдох бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал нийт 6 зөвлөхтэй ажиллах аж. Түүнд зөвлөх 6 хүний хэн нь хэн бэ гэдгийг та бүхэнд танилцуулж байна.

ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ ДОРЖДЭРЭМИЙН ЦОЛМОН

Төгссөн сургууль:

2005-2010 онд Монгол Улсын их сургуулийг Олон улсын эрх зүйч;

2014-2015 онд Калифорниагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

2010-2013 онд Говийн зам ХХК-д Гэрээний мэргэжилтэн;

2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд партнерс ХХН-д Ахлах хуульч;

2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар Гадаад бодлогын зөвлөхийн туслах;

2016-2023 онд Хуульзүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч, газрын дарга;

2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх;

2024-2025 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажилласан туршлагатай.

Гадаад хэл: Англи, турк хэлтэй.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТ-ИРЭЭДҮЙН АНАР

Төгссөн сургууль:

2004-2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагаар;

2015-2017 онд АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистраар тус тус төгссөн. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурч байна.

Ажилласан байдал:

2008-2010 онд Сангийн яамны Засаглалыг дэмжих хөтөлбөрийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн;

2010-2018 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлогын газар мэргэжилтэн;

2018-2020 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар, Санхүүгийн хөрөнгө удирдлагын хэлтсийн дарга;

2020-2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;

2021-2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Зээл тусламжийн бодлогын хэлтсийн дарга;

2022-2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар тус тус ажилласан туршлагатай.

Гадаад хэл: Англи хэлтэй.

ХУВИЙН ХЭВШИЛ, МӨНГӨНИЙ БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ БААСАНДАВААГИЙН ДӨЛГӨӨН

Төгссөн сургууль:

2001-2003 онд Дэлхийн нэгдсэн коллежид IB diplom;

2004-2007 онд Коннектикат коллежид Математик, эдийн засагч;

2016-2018 онд Харвардын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засагчаар тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2022 онд Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх;

2022-2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал;

2024-2025 онд Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга;

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч;

2025 онд Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

2025 онд Эр Эйч Ай Пик ХХК-д зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.

Гадаад хэл: Англи, Турк, Хятад хэлтэй.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ НАВААН-ЮНДЭНГИЙН ЧИМГҮҮНДАРЬ

Ажилласан байдал:

2006-2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташе;

2008-2009 онд Гадаад хэргийн яамны Европын газар атташе;

2009-2012 онд Гадаад хэргийн яамны Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн дарга;

2012-2014 онд Гадаад хэргийн яамны Европ, Ойрхи Дорнодын газарт нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга;

2015 онд Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирал;

2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөх;

2018 онд Гадаад харилцааны яам, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

2019-2023 онд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх;

2023-2024 онд НҮБ, Эмэгтэйчүүдийн байгууллагын Бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн газрын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн;

2024-2025 онд Гадаад харилцааны яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байна.

Гадаад хэл: Орос, англи, франц хэлтэй.

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БУЛГААГИЙН ГАНБАТ

Төгссөн сургууль:

1988-1994 онд ЗХУ, Москва хотын АУИС-2 анагаахын биофизикч, магистр;

1996-1999 онд Гадаад хэлний дээд сургуулийг Герман хэлний багш, орчуулагч;

2000-2002 онд Япон, Хирошимагийн их сургуульд хөгжлийн эдийн засагчаар магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

2019-2022 онд Хөдөө аж, ахуйн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан;

2022 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Европын холбооны Найрамдал төслийн менежер;

2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх;

2024-2025 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар шинжээч, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

Гадаад хэл: Герман хэлтэй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАЯСГАЛАНТЫН БУЛГАНЧИМЭГ

Төгссөн сургууль:

2006-2011 онд Америкийн их сургуульд Санхүү, хөрөнгө оруулалтаар бакалавр

2017-2018 онд Graduate institute Geneva-г Хөгжлийн бодлого судлаачаар магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

2016-2019 онд НҮБ-д мэргэжилтэн;

2019-2022 онд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга;

2022-2025 онд НҮБ-д Бүсийн төвийн мэргэжилтнээр тус тус ажилласан туршлагатай.

Гадаад хэл: Англи хэлтэй.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэгээ оруулах уу

    Б.Ганбат даргад амжилт хүснэм. Шинэ мэдлэг бол, хөгжлийн хөтөч шүү дээ... Эрин зуун бүхэн хөгжил дэвшлийн шинэ онол, аргазүйтэй байдгийг өөрөө тогтон ойлгоод, тэгээд тухайн газарт нь зөвлөх үү дээ.Ер шинжлэх ухаан,технологио шинэ мэдлэгээр чимэх үү, яах вэ энэ тэр

  • М
    М.Амар настан

    Чимгүүндарь гэдэг чинь ямар сургууль соёл төгссөн хүн бэ дээ.Олигтойхон хүмүүсээр зөвлүүлэхгүй бол Учрал далгаа алсдаа бүтэл зэхий юм болдог жамтай.

  • А
    Амжилт залуусдаа

    Дэлхий ертөнц орвонгоороо эргэж байхад, бид тэнгэрээс унсан хувь заятай хүмүүс гэдэг жүжигээс хөндий байх нь чухал, мундаг боловсролтой залуус байна.

  • З
    Зочин

    Ийм усан тэнэг юм үү

  • З
    Зочин

    Ийм жул гаруудаар зөвлүүлдэг болсон уу

  • Z
    Zochin

    УИХ-ын дарга хурал даргалахад ийм олон зөвлөхөөр юугаа хийдгийн. Бүхэл бүтэн Тамгийн газартай биз дээ. Тамгийн газраа удирдаад ажлаа хийж чадахгүй ийм олон хүнээр зөвлүүлэхгүйгээр ажлаа хийж чадахгүй бол больчих хэрэгтэй дээ. Ачаа үүрч дийлэхгүй хүн дийлэхгүй ачаагаа үүрэх гэж зүтгээл хэрэггүй шүү дээ. Хайран татвар төлөгчдийн мөнгө. Тэгээд ч олигтой юм нэг ч алга энэ зөвоөхүүл дунд нь. Худлаа ярьж бөгс долоогчид л бна даг.

  • З
    Зочин

    Одоо наад зөвлөх нэртэй нөхдүүдээ болио ажлаа хийж чадахгүй бол өг учралаа

  • З
    Зочин

    Цолмон гэгч энэ авгай чинь сая Оюу толгойн ТУЗ-д орсон биз дээ. Одоо их хуралын дотроос мэдээлэл аваад тэр компанидаа очиж ярих уу

  • З
    Зочин

    Спикeр гэгч хуралдаан даргалдаг л хүн болохоос парламeнтаас тусдаа бодлого гаргаад хэрэгжүүлдэг субьeкт биш. Энэ олон зөвлөхөөр баланцгаа хийлгэдэг юм

  • З
    Зочин

    Монгол ингэтлээ хүний нөөцгүй, гайгүй хэд нь гадагш гарчихсан юмуу? МАН ийм хүний нөөц муутай юмуу эсвэл Тимон бандийн цар хүрээ энэ хэмжээний л юмуу чаавас

  • З
    зочин

    Анар амжилт, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчин

  • З
    Зочин

    buhel buten mongol ulsad ene uchralaas oor ulsiin ih hurliin darga hiichih hun baihgui yu?

  • З
    Зочин

    Dulguun erh medeltei bolgond ocjj daldanadag danhiin sugni us neg bnaa

  • А
    Амар

    Булганчимэг чинь Болгарт сургууль төгссөн ч гэсэн яг Санхүүгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр сураагүй шүү дээ. Олон улсын харилцаа гэсэн. Яаж хөрөнгө оруулалтын зөвлөх хийх юм болдоо.

  • З
    Зочин

    Чимгүүндарь мундаг эмэгтэй. Төлөв даруу, боловсрол өндөр. Амжилт хүсье.