Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tuvbassein3.jpg

Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 08–12-ны өдрүүдэд Төв бассейнд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 клубийн шилдэг 123 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 24 төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Багийн нийлбэр дүнгээр дараах 5 клуб шалгарчээ.

I байр – We Aquatics

II байр – Alpha

III байр – Хангарьд

IV байр – Сэлэм загас

V байр – Kings of Oceans

legacy:tuvbassein1.jpg

Мөн "Kings of Oceans" клубын тамирчин Д.Хас-Эрдэнэ 1500м өврөөр даллах төрөлд 1-р байр, А.Мөнгөнтулга 200м эрвээхэй сэлэлтийн төрөлд 2-р байр, Ц.Гүнбилэг 50м мэлхий сэлэлтийн төрөлд 2-р байр, эрэгтэй 4x100м өврийн буухиа төрөлд 3-р байр, Б.Марал-Эрдэнэ 200м араар даллах сэлэлтийн төрөлд 3-р байр тус тус эзэлсэн амжилттай оролцсон байна.

legacy:tuvbassein2.jpg