Бусдаас 2.4 тэрбум төгрөг залилж, хуурамч бичиг баримтаар 10 жил гадаадад орогносон этгээдийг албадан авчирчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/01/ikj.jpg

Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг ОХУ-аас албадан авчрах тусгай ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тодруулбал, тухай этгээд нь 2016 он хүртэл залилах төрлийн гэмт хэрэг үйлдэж бусдад 2.4 тэрбум төгрөгийг хохирол учруулсан юм. Тэрбээр 10 жилийн хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан, гадаад улсад хууль бусаар орогнож байсныг эрэн сурвалжилж ийнхүү баривчиллаа.