Дубай руу аялсан асуудлаар Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатарыг төрийн албанаас чөлөөлж, дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/01/614913363_866651159328679_7606646452469385447_n.jpg

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар ажлаа тасалж, дур мэдэн Дубай руу "аялсан" гэх мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар тухайн дарга нарыг ажлаас нь чөлөөлөх үүргийг Татварын ерөнхий газрын даргад өгсөн юм. Тэгвэл тухайн дарга нарт албан тушаал бууруулах арга хэмжээ авсан талаар Татварын Ерөнхий газраас мэдэгдлээ. Мөн тухайн алба хаагчдын өмнөөс уучлал хүсэж буйгаа мэдэгджээ.

legacy:tsoodolin hulan/616799061_1322307006592286_4393688493941626667_n2.jpg