ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
330

Зургийг: Товч.мн сайтад өгсөн хохирогч эмэгтэйн ярилцлагаас ашиглав
Өөрийн цахим хуудаснаа бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон гэдгээ мэдэгдээд байсан 34 настай Ш өнөөдөр Товч.мн сайтад хэргийн талаар мэдээлсэн. Түүнийг 2011 онд буюу СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж, хүчиндсэн гэсэн юм. Энэ үеэрээ хэрэг өнгөрсөн хугацаанд 4 удаа хаагдсан гэдгийг дурдсан.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн онд тус хэргийн өмнөх хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосноор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа” гэлээ



