БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧ ГЭХ Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүссэн тул би зориг гаргаж ил гарсан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
390
legacy:2026/01/zuragaa.jpg
legacy:gemt hereg/okhin.jpg

Зургийг: Товч.мн сайтад өгсөн хохирогч эмэгтэйн ярилцлагаас ашиглав

10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Харин цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, шалгаж байгаа юм.

Тэгвэл хохирогч гэх бүсгүй өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Хэргийг гацаасан байдалд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг тэнцвэртэй, шуурхай шалгаасай гэж хүссэн тул би өөрөө ил гарсан. Энэ нь надаас их золиос зориг шаардсан. Би ганцаараа, тэд олуулаа. Энэ олон жил ганцаараа, ганц эмэгтэй далдуур тэмцээд үнэхээр хүчин мөхөстөөд үхтлээ шантарсан байсан үедээ ийм их зориг гаргаж Товч.мн сайтынхантай зөвшилцөж байгаад нийгэмд хандаж дуу хоолойгоо хүргэсэн.

Олон нийтийн хандлагаас урам зориг аваад итгэл найдвар маань их нэмэгдлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Би нүүрээ ил гаргасан шиг, тэр хүмүүс нийгмийн өмнө болон хуулийн өмнө шийтгэл хүлээж илчлэгдээсэй гэж л хүссэн учраас. Миний ар тал болж байгаа шударга хүмүүс надад дутаж байсан түших тулга боллоо. Хэргийн эцсийг нь үзэх болно" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:390

СЭТГЭГДЭЛ (39)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ХУУЛИЙНХАН хэргийг хэрэгсэхгүй болгох гэж олон жил болжээ. ХҮЧИРХИЙЛЭГЧ нарыг нийтэд нэр устай нь дэлгэ. ЭНЭ бол ТОМ ял болно

  • Б
    Баянхонгор

    Хүчиндсэн нь үнэн юм уу даа.............з

  • З
    Зочин

    Хуулийн хсриуцлагад татахгуй бол ах нь тэр хэдэн адгуусыг чинь золбин нохой шиг буудаад огое. Бур хэрэгсэхгуй болгосон шуугчтэй нь хамт

  • З
    Зочин

    Хууль шүүхийн байгууллага шийдэж чадахгүй бол тэр нөхдүүдийг нэг нэгээр нь намна.

  • K
    Khishig

    Шинээр илэрсэн нөхцөл байдлаар гэмт хэргийг дахин сэргээж шалгаж байна уу? Гэмт хэрэгтнүүд өдийд гадагшаа гараад зугтаачихсан биз? Хамт байсан охид нь бас хам хэрэгтнээр зүйлчлэгдэнэ. Овог, нэр, зураг хөрөгтэй нь сошиалаар нэгбүрчлэн сайн дэлгэж, олон түмэнд таниулж жигшээ лалруудыг!!!’

  • О
    Оюунчимг

    Зөв ш дээ. Ийм хэргүүдийг ил гаргаж, хэрэгтнүүдэд тохирох ялыг эдлүүлээсэй гэж хүсэж бна.

  • З
    Зоригт

    96 оны үед СУИС-ын хэдэн банди нэг хувийн сургуулийн охины гэрт очиж шоудахдаа тэр охиныг ванны өрөөнд нь хүчирхийлээд тэр охин цонхоор унаж амиа хорлосон хэрэг шивэр авир хийгээд өнгөрсөн гэдэг. Завханаас хотод ирсэн нэгдүгээр курсийн охин ахынхаа юмуу эгчийнхээ байранд амьдарч байсан гэсэн. Урт үстэй, цав цагаан охин байсан гээд л яригдаад өнгөрсөн. Хэргээ баллаад хөөрхий охин ганцаараа байж байгаад амиа хорлосон мэт болгочихсон ч байж магадгүй. Энэ 7 бузрын зарим нь байсан ч юм билүү. Хохирогчид нэмэгдэх байх.

  • З
    Зочин

    Амжилт хүсье хэрэг үнэн зөв шийдэгдэж хэрэгтнүүд торны цаана суугаасай.

  • У
    Учралт

    Үнэн л юм бол бүгдийнх нь овог нэрийг нь Олон нийтэд зарлаач хө Нүүрсчидэд худалдагсан Шүүгчидээс илүү олон түмэн л шудрага яллана шүү дээ энэ 7 🖤🖤🖤🖤🖤🖤🖤-ийг ил тод зарлаж байж л шудрага шүүх болноо

  • З
    Зочин

    Соёл урлагийн сургууль гэхээсээ яг үнэндээ хөдөөнийхний хандлага байдал нь нэг иймэрхүү.Иймэрхүү охидоо тогтоогоод цувсан,тохироод цувсан,хоорондоо сольсон,сонгинодсон,уньдсан,хонины бэлчээрт дарсан гэх мэтийн новшийн сэжгийн яриануудыг дандаа хөдөөнийхнөөс сонсож байлаа.

  • З
    зочин

    Хүчингийн хаи хэрэттэн 2 нь хоорондоо сууж алдарт эхийн одонт ээж аав болцгоосон гэсэн. Ичдэггүй бузарууд одонгоо мөнгөтэй нь хураалгаж , эцэг нэртэй лалрыг хөнгөлж хаяад бүгдийн шоронд нь илгээж ,хүүхдүүдийг нь асрах газарт өгвөл таарна.

  • З
    Зочин

    Гасаараа зовж явхаар зориг гарган илчилж тэр 7 мунагуудыг илчилж ял оноох нь зөв.

  • З
    Зочин

    Хэн нь ичиж үхэх ёстойг ёстой хармаар бна! Шүүгч нар өөрсдийн охидтой, ач зээ охидын төлөө хүнийг насаар нь зовоосон 7+2 бузар гэмт хэрэгтнүүдийг явах газар нь явуул!!!

  • З
    Зочин

    Хэрэг хуучирдаггүй гэж ардын үг бий. МАН бүгд гэмт хэрэгтнүүд болохоороо хөөн хэлэлцэх хугацаа гэж хэдхэн сар болоод дуусдаг болгосон.

  • З
    Зочин

    Яг тиймээ үнэн муусайн атаархагчид,араатнууд!

  • Z
    Zochin

    Zuvshd hunii erhend haldaj buzarlsan novshnuudiig il gargaj hariutslaga huleelgeh heregte

  • И
    Иргэн

    Онц сурдаг, ийм хөөрхөн охинд атаархдаг л байсан байж таараа. Эмэгтэйчүүд их өөдгүй атаархуу.

  • И
    Иргэн

    ЗөВ охин минь! Олон хүмүүс дэмжиж байгаа. Чиний энэ шүгэл үлээлт олон охидод итгэл найдВар, шударга ёсын гэрэл гэгээ болноо. Муу хүмүүс энэ нийгэмд бас шударга ёс гэгч зүйл байдгийг мэдэг. Энэ охинд өмгөөлөгч аВахад тусалж хандиВ босгох хэрэгтэй бна

  • С
    С.Алтанчимэг

    Гайгүй байх,зовиур багасах байх гэж бодоод гүрийсэн байх л даа....хэн хүнд дэлгээд ярих хэцүү дээ,хөөрхий.....олон жил зовлондоо шаналаад ирэхээр ....та ч гэсэн ингэх л байсан байх..

  • З
    Зочин

    Хөдөө ажлаар явж бхад нь цуг ажилладаг дарга нь шөнө унтаж бхад нь гэнэт оронд нь орж ирээд хүчиндсэн гэсэн. Бөөнөөрөө нийтийн байранд унтацгаадаг бж гэнэ. Өөрийнхөө ч өрөөлийн нүүрийг бодоод дуугүй бдаг гэнэ лээ хөөрхий. Иймэрхүү илчлэгдээгүй хүчирхийлэл их л болдог юм шиг бгаан

  • З
    Зөв

    Хүчиндэгчд ял...эдлэх хэрэгтэй...шударга ёсыг шүүхээс шаардаж байна...

  • З
    Зочин

    Khereg khuuchrakhgui khuni unergui novshnuudig khurdan shalgakh kheregtei bna .!!!

  • Z
    z

    gomdol gargaad 4 udaa hergiin haasan bhin

  • З
    Зочин

    Яг тэр дор нь цагдаад хандаагүйн учир юу юм бол гэнэт ухаан оровуу цаадуул нь хүн болгонд янхан шахуу хүүхэн гээд нэр хүндийг нь унагааж гомдоов уу олон хүнтэй унтсан энэ тэр яриа эргэн тойронд нь бсн биз 10аад жил өнгөрцөн бхд ямар учраас хуульд хандав нэг л учир бнда

  • З
    Зочин

    Хүчирхийлэгчдийг гишгэх газаргүй болгох хэрэгтэй. Хохирогч бүсгүйн зовж шаналсан он жилүүдийн төлөөсийг тэд насан туршдаа эдлэх ёстой.

  • З
    Зочин

    Бүлэглэж дээрэлхэх, гадуурхах, хүчиндэх далд гэмт явдал их болжээ. Гэмтнүүдийг шийтгэх нь шударга ёсонд нийцнэ. Хохирогч бие бялдар, сэтгэл санаагаар 14 жил шаналж дээ

  • З
    Зочин

    Хүн хүчин хийхэд улс төр нам ямар хамаа байнаа....тархи боожгой хоёроо удирдах чинь хүний үүрэг !!!!! Самар сайн ид ном сайн унш!!!!

  • З
    Зочин

    МОНИКА ЛЕВИНСКИ ТЭР ЭРЧҮҮДЭЭС НЭГ НЬ УИХ ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БОЛЖЭЭ. АНУ ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС УРЬТАЖ МОНИКА ЛЕВИНСКИ БИЕЭ ҮНЭЛСЭН СЕНСАЦИА ГАРГАСАН

  • З
    Зочин

    Хэрэг хуучрахгүй шүү.Ганцаараа тэр муухай доромжлолыг амссан гэхээр сэтгэлийн хаттай охин бна.Тэр ангийн 7 хөвгүүн,3 охид бол бүгд араатан бна.эцэг эхчүүд нь хүүхдүүдээ яаж өсгөө вэ.Одоо бүгд үр хүүхэдтэй болоо биздээ.эд нарын үр хүүхэдямар хүмүүжил тэр бол. Үнэн ялна Зоригтой байгаарай

  • З
    Зочин

    Товч.мн-ийн сэтгүүлч, сурвалжлагч нарыг харилцааны соёлд сурах сургалтанд суулгах цаг нь болоод өнгөрчихсөн юм шигээ!!! Арай арай шүү!

  • З
    Зочин

    Одоо ямар ч боломжгүй шүү дээ.

  • И
    ИРГЭН

    МАН мафиуудын төрийн ялзрал доор Монголын ард түмэн үйлээ үзэж байна шүү дээ!!! Гэтэл Занданшатар ерөнхий сайд аахар шаахар зүйлсээр Монголчуудыг хуурч мэлхэхээр өдөр бүр тарих угаах ажил хийж байдаг мөн ч харамсалтай бн аа!!

  • З
    Зочин

    Сэтгэл маш их өвдөж байна, эвий дээ, үнэ ялж сэтгэл уужрах цаг ирнээ

  • А
    Акаа

    Зоригтой байгаарай ард түмэн чиний талд байгаа шүү 10 хэдэн жилийн зовлон шаналалыг чинь гэмт этгээдүүдэд заавал төлүүлэх болно ямар их ганцаардал зовлон шаналалыг туулсан бол доо хөөрхий

  • З
    Зочин

    Заавал эцсийг нь үзээрэй бүсгүй минь

  • З
    Зочин

    Ардчилал нэртэй дампуурал завхайрал луйврын нийгмийн үеийн толь соёл урлагийн дээд сургууль гэсэндээ хүчин худал хуурмаг бохир юм пиг чихээтэй л бна ...ардчилагдсан залуус чөлөөтэй хүчин хийж болохын үзүүлбэр үү...

  • З
    Зочин

    Хэрэгийг нь шалгадаггүй цагдаа хэрэгийг хаадаг прокурор, хариуцлага хүлээхгүй, бол цагдаагийн дарга ерөнхий прокурор огцор. Иргэн ингэж зориг гаргаж байхад дарга зориг гарга.

  • З
    Зочин

    СУИС гээд коммунизмын үеийн яг тэр барилаараа хүүхдүүдийг эвдэж аймшигтай хүмүүс болгодог газрыг татан буулгах ёстой, хүчин аллага дээрэм хулгай авилга гээд энэ сургуулиас гарахгүй юм алга. илчлээд яриад байхад цагдаа нь яагаад шалгадаггүй яагаад мухарладаггүй юм. нийлээд хэдэн жилийн өмнө шуудангийн машинд явж байхад 2 өвгөн оюутан охин "шаасан" тухайгаа ярьж инээлдэж байсан, дүрдээ орохын тулд заавал секстэх ёстой тэгж сайн жүжиглэлт гарна гэж байгаад тэр 2 өвгөн охидыг хүчирхийлснээ ярьж явсан. ер нь бүр анхнаасаа аль болж бүтэхгүй гэмт хэрэгт орчих гээд байдаг хүний адаг болсон новшнууд л СУИС-т ордог байсан. энэ сургууль нэртэй юмыг татан буулгах ёстой, татвар төлөгчдийн мөнгөөр гэмт хэрэгтэн бэлдээд байж болохгүй. тэр амарсайхан, guys төгсөө, байлаа гээд дээрэмчид нь гэмт хэргээ ил зарлаад байхад яагаад шалгаж хорихгүй байгаа юм

  • З
    Зочин

    Энэ соёл урлагийн их сургууль гэж ер нь байх хэрэг байна уу эмэгтэй жүжигчид хүртэл энэ сургуульд суралцаж байхдаа бусад охидуудыг хэрхэн дарамталж зодож гүдэж байснаа гайхуулаад яриад байсан. соёл түгээгч биш гэмт хэрэгтэнүүд хүчирхийлэгч нар гаж донтунгуудыг энэ сургууль бэлтгэдэг бололтой