ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/01/hohirogchbuleghuchin.jpg

10 гаруй жилийн өмнө буюу 2011 онд СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл хэргийн процессын талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Прокурорын байгууллагаас өгч буй мэдээллээр, иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх” гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/23

    Хэдэн жил шалгах гэсэн новшнууд вэ ?

  • З
    Зочин2026/01/22

    Монгол хүн бүр энэ бүсгүйд тусалж дэмжээрэй.

  • З
    Зочин2026/01/22

    Маш зөв. Эмэгтэйг дэмжиж байна

  • З
    Зочин2026/01/22

    -Прокурор хаах үндэслэлгүй гэж буцаагаад байхад хаалгах гэж зүтгээд байгаа тухайн цагдаагийн албан тушаалтгуудыг шалгах хэрэгтэй, ямар нэг холбоос байна -Энэ сургуулийг татан буулгах хэрэгтэй хамгийн үл бүтэх гэмт хэрэгтэнүүд энэ сургуулиар дүүрэн, хошин шогийн жүжигчин ухаантай янхан хүүхнүүд энд сурч байхдаа хөдөөний охидыг яаж зодож дээрэлхэж байснаа ид бах болгоод ярьж байгаа гажиг мэдээлэл тв ээр гарч байсан -ийм сургууль төгссөн ухаантай монголоор дүүрэн хөдөлмөр хийдэггүй баялаг бүтээдэггүй гэнгэнэсэн хогууд улс төрчдийн гудас царайлаад сонгууль болгоноор биеэ үнэлээд хулхи бараа тв ээррекламдаж байна. ийм сургуульд татвар төлөгчдийн мөнгөөр төсөв өгч адгуус бэлтгэх хэрэггүй

  • З
    Зочин2026/01/22

    СУИС гээд коммунизмын үеийн яг тэр барилаараа хүүхдүүдийг эвдэж аймшигтай хүмүүс болгодог газрыг татан буулгах ёстой, хүчин аллага дээрэм хулгай авилга гээд энэ сургуулиас гарахгүй юм алга. илчлээд яриад байхад цагдаа нь яагаад шалгадаггүй яагаад мухарладаггүй юм. нийлээд хэдэн жилийн өмнө шуудангийн машинд явж байхад 2 өвгөн оюутан охин "шаасан" тухайгаа ярьж инээлдэж байсан, дүрдээ орохын тулд заавал секстэх ёстой тэгж сайн жүжиглэлт гарна гэж байгаад тэр 2 өвгөн охидыг хүчирхийлснээ ярьж явсан. ер нь бүр анхнаасаа аль болж бүтэхгүй гэмт хэрэгт орчих гээд байдаг хүний адаг болсон новшнууд л СУИС-т ордог байсан. энэ сургууль нэртэй юмыг татан буулгах ёстой, татвар төлөгчдийн мөнгөөр гэмт хэрэгтэн бэлдээд байж болохгүй. тэр амарсайхан, guys төгсөө, байлаа гээд дээрэмчид нь гэмт хэргээ ил зарлаад байхад яагаад шалгаж хорихгүй байгаа юм