Г.ОТГОНТУЯА: Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:2026/01/619166524_1214315770244481_5185380179149880759_n.jpg

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид дөнгөж сая ялын тогтоолоо уншлаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо.

Харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгасан юм.

Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна. Сошиалд цацагдсан Э.Ган-Эрдэнийн ээжийн хийсэн гэх бичлэг яагаад гэм буруугийн шүүх хурлын өмнө гарч ирсэн юм. Шүүхийн шийдвэр миний гар дээр ирсний дараа дахин хуулийн байгууллагад хандана" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/24

    та одоо болио гэнэ үү энэ зовлонт ээжийн болих болихгүйг чи заах уу энэ ээжийн бүрэн эрхийн асуудал шүү хэзээ ч болихгүй байсан ч чамд хамаагүй нийгмээрээ айдастай ч гэх шиг бэртэгчин хог вэ.харин тэр. аймшгийн хүүхдүүд нийгэмд зүв зүгээр холилдоод явах нь аймшиг шүү

  • З
    Зочин2026/01/24

    Шүүх чадамжгүй болсон байна. Ийм чадамжгүй шүүх хүмүүсийг шүүх нь өөрөө маш аюултай

  • З
    Зочин2026/01/24

    бүгдэд нь ял өгөөч эхийн сэтгэл хэцүү!!!!!!

  • З
    Зочин2026/01/24

    Чингис хааны 13-р зууны монголд шудрага ёс байсан болов уу, харин одоогийн Монголд бол шударга ёс гэдэг үг л байгаа болохоос, бодит амьдрал дээр шудрага ёс гэж огт байхгүй шүү! Ёстой үзээд өгье гэсэн ч байхгүй!

  • З
    Зочин2026/01/23

    ene buzariiin mongol d shudraga zuil bhgui g ygd oilgohgui bna aniaa bhgui eruuusuu buzariiin hulgaich luivarchin aluurchid buzariiin shuuh tsagdaa prokuror sdaaa nar uheesei

  • З
    Зочин2026/01/23

    Шүүх шийдвэрээ гаргажээ. Цаазын ял байдаггүй учираас бүх насаар нь хорьжээ.3н хүүхдийн хувьд шүүх шийдвэрээ гаргажээ. Эцэг эхчүүд хүүхдээ ямар хүмүүстэй нөхөрлөж байна гэдгийг маш сайн мэдэж байх,ярилцаж байх хэрэгтэй байна.

  • З
    Зочин2026/01/23

    Энэ сэтгэдэл бичсэн хун эх хуний сэтгэлийг яагаад ойлгодоггуй юм. Гараасаа хотлох ганц урээ алуурчдын гарт алдсан эх хун сэтгэлийн тамтай байдаг юм. Ийм дохиолд эцэсээ хуртэл урийнхээ толоо явдаг юм. Энэ удаа монгоний хулгайч нар яллаа...

  • З
    Зочин2026/01/23

    Амьд байхад нь хараад , алуулж байхад нь ч хажууд нь байж , амь хохирсон хойно нь инээгээд цай уусан шиг суусан нөхдүүд ариун явдалтнууд уу ? Гэмт хэрэгтнүүдийг өмөөрөөд байгаа тийрэнгүүдийг тэнгэр ниргэг!!

  • З
    Зочин2026/01/23

    Ta odoo bolioo mergejiliin huulich humuus haraat busaar shiidveree gargachlaa tanaas bolj niigmeeree aidastai ene honog udriig udlee.yal avah yostoi aluurchin chin yalaa avchlaa odoo yu huseed honzognood bgn be