Амь үрэгдсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгохоор боллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2026/02/892.jpg

Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийлээ. Ингэхдээ тус буга гэмтсэн хашааг барьсан “Эс Жи Жи Эс” ХХК-ийн газрын эрхийг хэсэгчлэн цуцаллаа. Мөн амь үрэгдсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгохоор болжээ.