“Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүд уушгины хатгаа болж хүндрэх тохиолдол гарч байна“
00

Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнаран улаанбурхан өвчний эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбурхан өвчин маш өндөр халдварлах чадвартай буюу дунджаар нэг халдвартай хүн 12-18 хүнд халдварладаг. Энэ дунд дархлаа тогтоогүй, бага насны хүүхдүүд хамгийн эхэнд өвчилж улмаар уушгины хатгаа болж хүндэрч, эндэх харамсалтай тохиолдол гарч байна.
Нийт хүн амын 95-аас дээш хувь нь дархлаатай болох буюу сүргийн дархлаажуулалт хийснээр бага насны хүүхдүүдээ хүндэрч, эндэхээс хамгаалж байгаа юм.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин байгаагүй бол Монголын хүн ам 3.5 сая болж өсөхгүй байсныг түүх гэрчилнэ" гэв.



