ИЗНН-аас санал авсан С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шаардлагад ТЭНЦЭХ ҮҮ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 34 сек
100
legacy:2026/02/ungi.jpg

Улс төрийн намууд хэдийнэ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ил болон далдаар бэлтгэж эхлээд байна. Ардчилсан намын тухайд дотоод сонгуулийн дараагаар буюу ирэх тавдугаар сараас Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэл ажилдаа орно гэдгээ мэдэгдээд байгаа бол ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавиад байна. Тэгвэл албан бусаар горилогчоор тодрох магадлалтай С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар холбогдох хуульд заасан шалгуурыг хангах уу гэдэг анхаарал татаж байна.

НЭГ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар шаардлага тавигддаг вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан байдаг. Эл хуульд нэр дэвшигч нь:

-50 нас хүрсэн

-Монгол Улсын уугуул иргэн байх

-Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх

-Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

-Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

-Сэтгэцийн эмгэггүй байна гэж заасан байдаг.

ХОЁР. С.Оюун шаардлагад нийцэх үү

-Санжаасүрэнгийн Оюун нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн нэгэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр одоо 62 настай бөгөөд насны хувьд шаардлага хангаж байгаа юм

-Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, Монгол Улсын уугуул иргэн мөн.

-С.Оюун нь 2023 онд С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэр гадаадад амьдарч байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүний хувьд 2012 - 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажилласнаасаа хойш УИХ-д дахин нэр дэвшээгүй. Хэрэв тэрбээр сүүлийн жилүүдэд тогтмол гадаадад оршин суусан бол энэ шалгуураараа "унах" магадлалтай юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд БНСУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий.

-Харин дээрхээс бусад шаардлагууд нь хувь хүний хаалттай байх мэдээлэл тул хэрэв нэр дэвшихээ зарласан тохиолдолд холбогдох бичиг баримтаар СЕХ-нд бүртгүүлэх юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Солонгост амьдраад байгаа даа

  • З
    зочин

    Энэ харин зөв сонголт байж мэднэ шүү.Ерөнхийлөгч үндсэн хуулинд зааснаар монголыг гадаадад төлөөлөнө.Энэ хүн Гадаад хэргийн сайдаар сайн ажиллаж байсан.Маш зөв хүн Ер нь тэгээд эмэгтэй ерөнхийлөгчтэй байх нь эв нэгдлийн баталгаа болох хамг ийн өндөр магадлалтай.Нэр дэвшээсэй дэмжинэ.Нэр цэвэр хүн шүү

  • З
    Зочин

    ИШ. Оюун миньээ. Сайн ахынхаа нэрээр мөн ч олон удаа энд тэнд том ажил албанд суулаа даа. Одоо дэмий. Хайран мөнгө, цаг хугацаа, бусад амьтан хүний ажил үрэхийг нэмэр. Гэртээ суу

  • М
    Монгол

    Нэр цэвэр элит сайхан эмэгтэй бид сонгох хэрэгтэй

  • З
    Зочин

    улс төрд гараад юу ч хийгээгүй

  • З
    Зочин

    тэнцэхгүй ээ улс төрд байхдаа ярьж байрьж байгаа нь дандаа бөөрөнхий тодорхойгүй шийдэлгүй бөөрөнхий юм ярьдаг аймхай шийдэмгий биш

  • Z
    Zochin

    Ahiinhaa aluurchidiig MAN-iin novshnuudtai hamtarch sullasan buzar avgai.

  • Z
    Zochin

    Ahiinhaa ami nasand huiten handsan hun Mongoliin ard tumend setgeltei dulaan handah uu

  • З
    Зочин

    Ахынхаа хэргийг илрүүлэх талаар ганц үг ган хийхгүй л дүү юмдаа