Т.Мөнхсайхан: Эмнэлгийн техникч, инженер зэрэг тусгай мэргэжилтнүүд бол эмнэлгийн үйл ажиллагааны “амьсгаа” нь

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 26 сек
80
legacy:Munhsaihan said/мө.png

Өнгөрөгч долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх үеэрээ цалингийн нэмэгдлийг далимдуулж, цомхотгол хийгээд эхэлсэн. 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл орон тооны цомхотголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дараах байр суурийг УИХ-ын чуулганы үеэр илэрхийлж байжээ.

Тэрбээр "Төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гарсан. Зарчмын хувьд төрийн бүтцийг оновчтой болгох, үр ашиггүй зардлыг танах нь буруу биш. Харин энэ шийдвэрийг салбарын онцлог, бодит нөхцөлөөс ангид, механик байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн том алдаа.

Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдыг цомхотгохгүй гэж байгаа нь зөв. Гэхдээ үүний оронд эмнэлэг доторх бусад мэргэжилтнүүд болох техникч, инженер, лабораторийн ажилтан, оношилгооны тоног төхөөрөмж хариуцагч нараас хасна гэдэг бол асуудлыг гаднаас нь харж шийдэж буй өрөөсгөл ойлголт юм. Бодит байдал дээр эмнэлгийн нийт ажиллагсдын дунд эдгээр тусгай мэргэжилтнүүд 20 хувьд ч хүрэхгүй. Тэд цөөн боловч эмнэлгийн үйл ажиллагааны “амьсгаа” нь. MRI, CT, лабораторийн тоног төхөөрөмж өөрөө ажилладаггүй. Засвар үйлчилгээ, калибровк, аюулгүй ажиллагаа, тасралтгүй ажиллагааг эдгээр хүмүүс л хангадаг. Тэднээс хасна гэдэг нь эмчийг үлдээгээд багажийг нь эвдэж байгаатай адил.

Эмнэлэг бол зөвхөн эмч, сувилагчийн нийлбэр биш. Энэ бол нарийн уялдаатай систем. Нэг шураг нь сулрахад бүхэлдээ доголддог. Хамгийн цөөн, хамгийн их ачаалалтай, хамгийн орлуулашгүй хэсгээс нь “таналт” нэрээр цавчиж эхэлбэл эцэст нь иргэд хохирно. 2026 оны улсын төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг ярьж байсан. Эрүүл мэндийн салбарт цомхотгол хийхдээ тоон зорилт биелүүлэхээс илүүтэй үйл ажиллагааны тасралтгүй байдлыг нэн тэргүүнд харах ёстой. Хэмнэлт гэдэг нэрийн дор системийг нь эвдэж болохгүй. Үр ашиг ярьж байгаа бол хамгийн түрүүнд бодит байдлаа ойлгох хэрэгтэй" гэж байжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв ш дээ,

  • М
    Мэл гайхагч

    Ямар ацны ажил хиигээд бгаа мэдрэлүүд вэ. Төрийн данхар бүтцийг цомхотгоно гэдэг чинь 100 ямаанд 60 ухна оногддог хэрэггүй баахан дарганцруудыг хална уу гэхээс чухал мэргэжлийн эмч сувилагч, техникийн ажилтнууд, багш лаборантууд, үйлчлэгч нарыг хална гэсиимүү ямар, пизданууд өөрсдөө зайлцгаа!!!

  • З
    Зочин

    ...үхэж байсан амьсгаа...нь үү

  • Z
    Zochn

    Tоног төхөөрөмжийн инженер гүй бол хэн түүнийг ажиллуулах юм.чадвар мэдлэг шаардсан ажил шүү.

  • З
    Зочин

    Цомхтгол гэхээр жинхэнэ ажил хийдэг хүмүүсээ халж,юу ч хийдэггүй дунд шатны дарга,мэргэжилтэн гэсэн нэртэй хүмүүсээ халаачээ.

  • З
    Зочин

    Зөв зөв

  • З
    Зочин

    Эрүүл мэнд, боловсролын салбараас хасах ёсгүй, харин яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрынхаа олон дарга, мэргэжилтнүүдийг танавал ажил нь шуурхай болох байх

  • И
    Иргэн

    Мөнхсайхан сайд өөрөө байхдаа тэдэнд зориулж юу хийсэн бол ....шаэтааж