ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Өсвөр үеийн охидын төрөлтийн түвшин жил бүр тогтвортой буурч байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 22 сек
20
legacy:2026/02/em1.jpg

Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх”-ээр салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага байх, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

legacy:9 8/em2.jpg

2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин дэлхийд 41.3 байгаа нь 2000 онтой харьцуулахад буурсан хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад тус үзүүлэлтийн тоо буурахгүй байсаар байна. Түүнчлэн бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт хэмээн бүртгэгдсэн ба эдгээрийн 55 хувь нь үр хөндөлт хийлгэжээ.

legacy:9 8/em3.jpg

Монгол Улсад 2023 оны байдлаар өсвөр үеийн 15-19 насны охидын төрөлтийн түвшин 1000 охидод 18.1, орон нутаг буюу аймгийн дүнгээр 16.5, Улаанбаатар хотод 20.2 байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээр тус онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ. Нийгмийн түүвэр үзүүлэлтийн судалгаагаар 15-19 насны охидын төрөлтийн түвшин 2018 онд 42.6 байсан бол 2023 онд 27.6 болж буурсан байна. 15-19 насны өсвөр үеийн охидын төрөлтийн түвшин 2015 онд 37.2 байсан бол 2023 онд 17.9 болж жил бүр тогтвортой буурч байна.

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээс бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмжүүд, үр дүн гарна гэдэгт итгэж байна. Эдгээрийг бид бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам бүх талаар анхаарч, хамтран ажиллах болов.

legacy:9 8/em4.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөвхөн дур хүсэл өдөөдөг л эм байдаг. Бууруулдаг эм бдаггүй. Тийм эм хийхийг ч хүсдэггүй нь сонин. Тэгчээд ийм хэрэг гарсанд гайхаж халаглана. Зүй нь зохистой цаг хугацаандаа хүртлээ, зохистой хүнтэйгээ таартал хэрэглэж байх эм бэлдмэл бүгдэд л хэрэгтэй байх шиг санагдах.

  • З
    Зочин

    Ер нь хүмүүсийг үржлийн мал шиг өсөх дээр нь л анхаардаг болхоос зөв төлөвлөх тал дээр туслалцаа маш бага үзүүлдэг гэж бодож бна. Наад зах нь тэр хэрэг хийгээд бга нөхдүүдийн дур хүслийг бууруулах тал дээр юу хийсэн юм? Байгалиас тэр гормон нь ялгараад бга болхоор л тэрийгээ дарж чадахгүй тийм зүйл хийгээд бгаа. Тэр гормоноо хямдхан эм авч уугаад л дарчих боломжтой бол хичнээн хүмүүс ийм хэрэг хийлгүй өнгөрч, хичнээн хүмүүс хохирогч бололгүй өнгөрч болох бсан более.