“Намын хорооны сургалттай“ гэх шалтгаанаар НИТХ-ын хуралдаанд ирээгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг Т.Батцогт төлөөлөгч ШҮҮМЖЛЭВ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Battsogt tuluulugch/468721548_878641627774784_5409049672224928599_n.jpg

НИТХ-ын хуралдаан болж байна. Хуралдааны үеэр төлөөлөгч Ж.Энхжаргалангийн асуултад хариулт өгөх учиртай Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн намын хорооны сургалттай гэх шалтгаанаар НИТХ-ын хуралдаанд ирээгүй гэдгийг албаны хүн хэлэв. Эл асуудалд НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт шүүмжлэлтэй хандаж "Намын чинь хурал ямар хамаатай юм. Энд төрийн ажил явж байна. Хэнийг доромжлоод байгаа юм" гэв.