Нярайн цогцсыг даавуунд ороон хогийн цэг дээр хаясан этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/338038866_1382534792494845_4611901795034049646_n (1).png

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны гадна хогийн цэг дээр даавуунд ороосон нярайн цогцос байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирсон нярайн эхийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж сэжигтэй этгээд Т-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газраас явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар иргэн Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх рүү шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.