АТГ-аас өнгөрөгч 7 хоногт 9 объектод нэгжлэг явуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/02/434113467_25113345521645382_8149385435399814587_n.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 914 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын тус бүр 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.