Монголчууд “СОЁЛТОЙ“ шинэлдэг болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
60
legacy:tsagaan sar/474858915_911305964522353_4641236992103268258_n.jpg

Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8265 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчил 6325, зам тээврийн ослын шинжтэй 1579 байна. Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 20.9, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23.0, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1139 буюу 15.2, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8, баривчилсан хүн 1 буюу 100, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47.0 хувиар тус тус буурсан.

Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчэнлин хийдэд ном хурах үеийн хамгаалалтад 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин7 сар өмнө

    СОЁЛ , СОЁЛЖИЛТ ГЭДЭГ ААЖМААР НИЙГЭМД ХЭРЭГЖДЭГ . Бидний маш томоос том АМЖИЛТ ЮМ ШҮҮ . УЛАМ САЙХАН ИРЭЭДҮЙ БАЙГААД ИТГЭДЭГ .

  • И
    ИРГЭН7 сар өмнө

    Замын цагдаагийн ажилтнууд маш сайн ажилаж байгааг хараад баярлаж байсан шүү иргэд!!! ТЦА- амжилт хүсэе

  • З
    Зочин7 сар өмнө

    Их тойруугийн зогсоол нээлттэй байснаар олон машин тавьж хүмүүс айлууддаа тухтай золгов Их тойруугийн захиргааны ажилтнуудад амжилт хүрэхийн ялдамд ирэх жил үргэлжлүүлээрэй

  • Т
    Талархал7 сар өмнө

    Нийт албан хаагч нартаа баярлаж байгаа. Яармаг гэхэд л уулзвар бүрт цагдаа нар маш сайн зохицуулсан шүү.

  • З
    Зочин7 сар өмнө

    Гэхдээ л муу байна. Ямар ч хэрэг зөрчилгүйгээр баяр тэмдэглэж сурах хэрэгтэй. Харин ч соёлгүй шинэлсэн байна ш дээ

  • З
    Зочин7 сар өмнө

    Аштай юу.