Хохирогч залуугийн ААВ: Миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь ҮНЭН

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин 2 сек
140
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

"Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон талаарх мэдээллүүд гараад байсан. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Харин цагдаагийн байгууллагаас "Хэргийг шалгаж буй. Хэрэг гарсан газар Б.Амарсайхан байсан. Гэхдээ зодоонд оролцсон эсэхийг шалгаж тогтооно" гэж байсан.

Тэгвэл уг хэргийн хохирогч залуугийн аав "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэжээ.

Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.

Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.

legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/Capture.JPG
tenx-hd
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Муу Дагз

    Баатар сайхан хулгайчийн зулбасга болхоон байжээ

  • Z
    Zochin

    Аав ээж нь баян бол яаах ч үгүйшд

  • З
    Зочин

    Амарсайхан новшийг хүмүүжтэл нь гянданд хорих хэрэгтэй !!!

  • З
    Зочин

    Эцэг нь сагсуу юм байна лээ.Хүү нь адилхан юм.

  • I
    irgen

    ter horih gazart ni hii tend hun zodood bj baigaa tamine

  • З
    Зочин

    шинэ баян цээж өвчтэй гэж

  • И
    Иргэн

    Ийм эрхийн тэнэг хүүхэдтэй болно гэдэг нь эцэг эхийн үйлийн лай юм даа!!! Ингэж түмний шившиг болох гэж!! Энэ айлд нэр төр гэж бий байлгүй дээ

  • Э
    Энхээ

    Шоронд хийж хүмүүжүүлэх ёстой ,эцэг эхн үгээ бараад дууссан биз!Эрхийн балай шаарыг шоронд хий!!

  • З
    Зочин

    Энэ нэг хүний оровцог чинь ёстой нэг шоронд хатаамаар гаруу. тэнд очоод хүн зодохыг нь харьяа

  • И
    Иргэн

    Харваас ёрын хулгайч бна

  • З
    Зочин

    hovdiin urianhai zahchin bayduud adagiin hulgaichuud

  • З
    Зочин

    Холимог тулааны тэмцээнд оруулчихмаар нөхөр бишүү

  • З
    Зочин

    Шудрага ёс үгүйлэгдэж байна даа

  • З
    Зочин

    даварсан гөлөгт монголын шүүх ял оноохгүй ээ, цагдаад ч шалгахгүй, хариуг нь адилхан өгөхөөс аргагүй энэмуу өлбийсөн хулгайч яасан их золсон гөлөг бол