НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг хойшлуулшгүйгээр 48 цаг цагдан хорьжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:Sergelenbaatar/seigelen.jpg

АТГ-ын мөрдөгчид НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг дайчлан баривчилжээ.

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар барилгын компанид хувь эзэмшигчээр бүртгүүлснээс хоёр сарын дараа “Сэлбэ” дэд төвд 197,5 тэрбум төгрөгийн тендер авсан болон орон сууц барихаар тендерт шалгарсан баримтуудыг шалгах ажээ.

/Тендертэй холбоотой материалыг https://ubn.mn/p/96794 эндээс уншина уу/

Түүнтэй хамт нэг хүнийг хорьжээ. Одоогоор тухайн хүний хэн болох тухай мэдээлэл ил болоогүй байна. Б.Сэргэлэнбаатарыг цагдан хорих 48 цагийн хугацаа маргааш дуусах ажээ.