Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг унтраалаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар (2026.04.26) ой, хээрийн гурван гал түймэр бүртгэгдсэнээс хоёр түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:
Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт II багийн “Орной хөндий” гэдэг газар 11:50 цагт гарсан хээрийн түймрийг 14:56 цагт цурамд оруулж, 15:54 цагт бүрэн унтраалаа.

Увс аймгийн Давст сумын Торхилог багийн
“Бух” гэдэг газар 14:04 цагт гарсан ой, хээрийн гал түймрийг 15:45 цагт цурамд оруулж, 17:55 цагт бүрэн унтраалаа.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутаг "Чичин" гэдэг газар 15:30 цагт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сум мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.