АНУ-д “No Kings” жагсаал болж байна

Дэлхий дахинд
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/marchfront1536x863.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын үйл ажиллагаа болон Ирантай холбоотой асуудлыг эсэргүүцсэн “No Kings” жагсаал АНУ-д өрнөж байна. Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр АНУ-ын бүх мужид нийтдээ 3,100 гаруй арга хэмжээ бүртгэгдсэн байна. Лос Анжелес хот болон Миннесота мужид илүү өргөн арга хэмжээ болж олон хүн оролцжээ.

Жагсаалууд тайван өрнөсөн ч Лос Анжелес хотын холбооны хорих төвийн ойролцоо жагсагчид том бетон хэсгүүд, шилэн сав зэрэг зүйлс шидсэн тул холбооны хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашигласан гэж мэдэгджээ.

АНУ-ын умард хэсэгт байрлах Миннесота мужийн Сэнт Пол хотын Капитолын ордны өмнөх гол арга хэмжээнд алдарт дуучин Брюс Спрингстин тэргүүтэй уран бүтээлчид оролцсон байна.