Итгэхгүй
Нэг сарын дотор татварын өрөө бүрэн төлөх боломжтой ААН нэг ч байхгүй. Учир нь тэд дарамт, шахалтгүй чөлөөтэй нөхцөлд хэвийн үйл ажиллагаа явуулж байж орлого олдог. Гэтэл данс нь хаалттайгаас мөнгө, санхүүгүй байсан ААН-д ямар орлого орох юм? Орлого ороогүй байхад ямар мөнгөөрөө тэд татвар төлөх юм? Үүнээс гадна газар ашигласны төлбөр буюу газрын татварыг 2020-2026 онуудад 6-7 жил дараалан хуульд заасан хэмжээнээс 7-8 дахин өндөр ногдуулсныг төлөх чадвартай ААН байхгүй. Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолоор газрын суурь үнэлгээг тогтоосон боловч малын бэлчээр, хадлан тариалан, зам харгуй, шугам сүлжээний талбай, хот суурин газраас бусад газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй. Үүний улмаас хохирсон аялал жуулчлал эрхэлдэг иргэн, ААН-үүд энэ өршөөлийн хугацаанд багтаж тэр татварыг төлөх боломжгүй. Төлөх шаардлага ч байхгүй. Учир нь тэдгээр иргэн, ААН-үүд хуульд заасны дагуу назрын төлбөр тогтоогдох нөхцөлд татварт төлсөн мөнгөнийхөө 60% орчмыг эргүүлэн авахаар байгаа юм.