АҮЭБЯ: Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс ороогүй

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:aj ahui negj/oroogui.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.04.09) ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалд хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийллээ. Уулзалтаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын ААН-ийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.

Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар санал тодорхой санал тавилаа. Мөн тун удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод томилолтоор ажиллаж, дээрх тавьсан асуудлуудаар ОХУ-ын эрх бүхий төлөөллүүдтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцлоо.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00