НӨХЦӨЛ БАЙДАЛ: Ираны асуудлууд хүндэрч АНУ-д тавих хүслийн жагсаалтаа өөрчиллөө

Дэлхий дахинд
BolormaaУнших: 2 мин 58 сек
90
legacy:tsanjidphoto/ttt.jpg

АНУ, Израйл болон Ираны зөрчилдөөний улмаас газрын тосны далайн тээврийн гол суваг болох Ормузын хоолойд нөхцөл байдал хүндэрч тээвэрлэлт бараг зогсоод байгаа. Хоёр улс шууд дипломат харилцаа байхгүй тул гуравдагч талаар дамжуулан хэлэлцээ хийх ажлууд үргэлжилж байна. АНУ-ын зүгээс өөрсдийн шаардлагыг хүргүүлсэн ба Ираны хүлээж аваагүй. Энэ хооронд АНУ-ын зүгээс Ираны дэд бүтцүүдэд хэд хэдэн цохилт хийсэн. Харин Ираны талаас Ормузын хоолойг бүрэн хааж, Израйл руу цохилт өгөөд амжсан.

Харин талууд анх удаа харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох ба энэ хугацаанд албан ёсны хэлэлцээр хийх тохироонд хүрэх учиртай. Иран Ормузын хоолойг хянаж байгаа ч бүс нутагтаа цохилтууд авсан нь буулт хийхэд нөлөөлсөн байх. АНУ болон Израйл Ираны цахилгаан станц болон дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгсөн. Энэ бүхэн асуудлыг хүндрүүлсэн нь ойлгомжтой. Тэр ч утгаараа хэлэлцээрийн ширээний ард суух сонирхол Иранд илүү гарч ирлээ. Ираны зүгээс 10 саналыг АНУ-ын талд хүргүүлсэн. Ираны талаас илүү урт удаан хугацааны энх тайван болон эдийн засгийг сайжруулахад чиглэсэн саналуудыг илгээсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх 10 саналыг яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой асуудлууд гэж харж буйгаа хэлээд амжсан. Эдгээр 10 заалтад санал зөрөлдөх болон хүлээн зөвшөөрөх заалтууд байгаа. Хэрхэн шийдэгдэх эсэх нь гал зогоосон уг өдрүүдэд шийдэгдэх учиртай. Нөхцөл байдлыг АНУ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж илүү байгаа. Тэр ч утгаараа энэ удаад Иран өөрсдийн хүслийн жагсаалтаа АНУ-д илгээж байна.

Иран АНУ-аас юу хүсэв

legacy:tsanjidphoto/1862ede870b541968c423abe96b93a01.jpg

Тохиролцоонд хүрэх хамгийн өндөр магадлалтай хоёр заалт

Хоёрдугаар сарын 28-нд албан ёсны мөргөлдөөн эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Талуудын тохиролцох магадлал хамгийн өндөр заалт нь дайныг зогсоох гэж олон улсын шинжээчид харж байгаа. Дайн сунжрах нь хоёр талд өндөр өртөгтэй тусаж байгаа. Тэр ч утгаараа цаашид хурцадмал байдал сунжрах магадлал арай бага гэж харж байна. Зөвхөн энэ хоёр улсаас гадна гуравдагч талууд шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь олон зүйлээс ажиглагдаж байгаа. НҮБ хүртэл уг сөргөлдөөнийг анхааралдаа авч тодорхой хэмжээнд хэлэлцээд амжсан.

legacy:tsanjidphoto/TheeconomicsituationoftheIranianpeopleworsenseveryday.jpg

Үүн дээр нэмээд Ормузын хоолойг нээх асуудал яригдана. АНУ нефтийн урсгалыг хэвийн байлгахыг хамгийн ихээр хүсэж байгаа. Харин нөгөө талд Ормузын хоолой бол Ираны хамгийн том хөзөр. Ормузын хоолойгоор дамжуулан эдийн засгийн хоригийг зөөллөх алхмууд хийгдэнэ. Албан ёсны хэлэлцээр амжилттай болох хүртэл уг хоолойг түр хугацаагаар нээх тал дээр тохиролцох магадлал хамгийн өндөр.

Хэзээ ч бүтэшгүй заалтууд юу байв

Эдгээр 10 заалт дотор хоёр улсын түүх бас одоогийн нөхцөл байдлыг харвал шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэд хэдэн заалт бий. Хамгийн өндөр ач холбогдолтой гэдгээс нь харвал бүх хоригийг цуцлах заалтыг АНУ бараг хүлээн зөвшөөрөхгүй. Хориг гэх нэрийн цаана олон зүйл бий. Нефть, эдийн засаг, банк, санхүү, худалдаа, экспорт, даатгал гээд олон зүйл дээр АНУ Ирантай хийх дэлхийн харилцааг хориглож байгаа. Хэрэв хориг байхгүй болчихвол Иран нефтээ олон улсын зах зээлийн үнээр нефтээ худалдаалж эдийн засаг богино хугацаанд сэргэнэ.

legacy:tsanjidphoto/653909690_1388975026610181_4699589718668679032_n.jpg

Эдийн засгийн сэргэлт Ираныг бүс нутагт хүчирхэг болгож, цаашлаад цөмийн хөтөлбөрийг хурдасгах гээд олон өөрчлөлтийг авчирна. АНУ Ойрх дорнодыг хянахын тулд өөрийн холбоотон улсуудад цэргийн баазаа байгуулсан. Тийм болохоор бүс нутгийн цэргийн үйл ажиллагааг зогсоох сонирхол АНУ-д байхгүй. Үүн дээр нэмээд цөмийн асуудал орж ирнэ. Ираны цөмийн хөтөлбөрийг АНУ эрс эсэргүүцэж ирсэн. 10 саналд цөмийн уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай заалт байгаа. АНУ зөвшөөрлөө гэж бодоход хатуу хараа хяналт дор Иран энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно. Эдгээр заалтууд дээр хэрхэн тохиролцохоос шалтгаалж салхи хаашаа эргэх нь шийдэгдэнэ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин5 сар өмнө

    Иран бүтэхгүй ээ, шашинжсан төртэй дээр нь алан хядагчдыг дэвэргэж ард иргэдээ дарласан аймаар улс. АНУ зөв шүү, эднийг сэхэхгүй болтол нь буулгаж авах хэрэгтэй!

  • З
    Зочин5 сар өмнө

    Лрмузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцыг төлбөрийг 1 сая доллар болгож АНУ Иран 2 ийн хамтарсан компани байгуулж хяналт тавьна. Жилд 10 тэрбум доллар олно гэсэн тооцоо бий. Уран баяжуулалт өөх д мөн бас Америк оролцоно. Сэргээн босголтод Америкийн компаниуд оролцоно. Энэ бол цэвэр эдийн засгийн ашгийг төлөө дайн юм

  • З
    Зочин5 сар өмнө

    Ehner ni 60 gartsishd bro

  • З
    Зочин5 сар өмнө

    АНУ Иранд доо дайны нөхөн төлбөр өгнө гэдэг гонж, хэрэв өгөхөөр бол Трамп огцорч шоронд орно, залуу эхнэр бэлэвсэрнэ

  • И
    Иргэн5 сар өмнө

    Ормузын хоолойг хяналтандаа байлгана гэдэг арай л даварсан хүсэлт бн!!! Бусад нь байж болох юм, гэхдээ цөмийн зэвсэгтэй болох мөрөөдөл түй май шүү!!

  • З
    Зочин5 сар өмнө

    Цөмийн зэвсэггүй л болох ёстой. Гол зорилго тэр. Хэн дуртай нь зэвсэглээд байвал дэлхийн энх тайван сүйрнэ.

  • D
    DR. ADITYA5 сар өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин5 сар өмнө

    алуурчин америк Иранаас түрүүлж сүйрнэ