ПУТИН: Улаан өндөгний баярын үеэр гал зогсооно

Дэлхий дахинд
YanjindulamУнших: 1 мин
10
legacy:2026/04/667961596_1298729209057735_7782305027036179131_n.jpg

Удахгүй болох Улаан өндөгний баярын үеэр ОХУ, Украины хооронд гал зогсоохоор болжээ. Гал зогсоох горим өнөөдрийн 16:00 цагаас 04 дүгээр сарын 12-ныг дуустал 32 цаг үргэлжлэх юм байна.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Улаан өндөгний баяраар гал зогсоох саналыг ОХУ-д тавьж байсан юм. Гэхдээ энэ талаар ОХУ-аас гаргасан баримт бичигт дурдаагүй, харин Украины тал "Оросын жишээгээр гал зогсооно" гэж найдаж байгаа хэмээн онцолжээ.

Өнгөрсөн жилийн Улаан өндөгний баярын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 цагийн хугацаанд гал зогсоох шийдвэр гаргаж байлаа. Гэсэн ч хоёр тал гал зогсоох горимыг зөрчсөн гэж нэгнээ буруутгаж байсан юм.

Эх сурвалж: ТАСС, Euronews

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Энэ зөнөсөн алуурчин өвгөн үхэх мөрөөрөө үхэхгүй өчнөөн хүний амь насаар тоглож Орос орныг дэлхийд шившигтэй хутгаж улсаа сүйрүүлж дуусчихаад сүмд яаж орж чадаж байнаа. Путин бол цуврал алуурчин хамгийн тэнэг хөгшин төгзөг хөгшин хонины насгүй байж улс орноо тоглосон новш. Удахгүй үхэхээр Орос Украин гэсэн хоёр үндэстэн хэдэн үеэрээ эвлэрэхгүй үлдлээ