АНУ Ормузын хоолойг бүсэлжээ

Дэлхий дахинд
BolormaaУнших: 1 мин
10
legacy:tsanjidphoto/fileuscgfastresponsecutterstransitstraithormuz.jpg

АНУ, Ираны хэлэлцээ амжилтгүй болж Д.Трамп тушаал буулгаж АНУ-ын цэргүүд Ормузын хоолойг бүслэхээ мэдэгдсэн. Бүслэлтийн ажиллагаа Улаанбаатар хотын цагаар өчигдөр буюу энэ сарын 13-ны 22:00 цагт эхэлсэн байна. АНУ-ын мэдэгдсэнээр Ормузын хоолойгоор дамжин бусад орноос ирж байгаа эсвэл өөр орнуудыг зорьж байгаа хөлөг онгоцнуудад саад болохгүй гэнэ. Бүслэлт эхэлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Ираны флот живсэн, цэргийн хөлөг онгоцнууд үлдсэн ч эдгээрийг бүслэлтэд ойртохыг оролдмогц нэн даруй устгана" гэж мэдэгджээ.

Үүний хариуд Ираны талаас сүрдүүлэгт бууж өгөхгүй, хоолойд ойртсон цэргийн онгоцуудыг сүйтгэнэ гэж мэдэгдсэн байна.