Т.Ариунзаяа Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/57kg_final_FRAMGL5172506091725060989.jpg

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Т.Ариунзаяа Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Манай бөх хэсгийн барилдаануудад БНСУ, Киргизстан улсын тамирчдыг буулган авч C хэсэгт аваргалсан. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын тамирчинг буулган авч финалд шалгарсан юм.

Алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын бөхтэй барилдаж ялагдал хүлээснээр ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.