"Хаашаа дараад ухрахаар хаашаа явдгаа мэдэхгүй, гэрлээ шилжүүлж, асааж мэддэггүй жолооч олон байна"
10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар жолооч нарын чадварын асуудлаар байр суурь илэрхийллээ. Тэрбээр "Жолооны курсууд үнэмлэх зарж, хүн амины хэргийг "өөхшүүлж" байна. Хаашаа дараад ухрахаар хаашаа явдгаа мэдэхгүй, гэрлээ шилжүүлж, асааж мэддэггүй жолооч олон байна. Түгжрэлийн багагүй хувь нь ур чадваргүй жолооч нараас болж байгаа" гэв.



