Д.Ганбат: Эйпштейний асуудлаар сонсгол хийж байхын оронд Харбины гэрээний асуудлаар сонсгол хийх байсан юм
00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгогдож буй Б.Баярбаатарт хандаж үг хэллээ. Тэрбээр "Эйпштейний сонсгол чинь юу болсон бэ. АН-ынхан хүүхэд шараад идсэн үү. Зарим нь шөлтэй хоол болгохгүй яасан юм ч гэх шиг. Уг нь тэр Харбины гэрээгээр сонсгол хиймээр байгаа юм.
Гадна, дотныхонтой нийлээд хэдэн тэрбумаар нь идчихсэн. Гарын үсэг зуруулаад явахаар УИХ дэмжихгүй байгаа" гэлээ.


