Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, жалга руу унаж нэг хүн гэмтжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:ХХЗХ/tsagdaamashinncopy.jpg

Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багт тээврийн хэрэгсэл жалга руу унасан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус осол дөрөвдүгээр сарын 26-ны 17:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна.

Хэргийг харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг иргэнийг гэмтээсэн ажээ.