Ямаандаа “гавьяат эдийн засагч”, хонь үхэртээ “Хөдөө аж ахуйн тэргүүн” өгөх үү

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 42 сек
70
legacy:hulan aduu/aduuu.png

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Дэлхийн морьтнууд ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, монгол адуунд "Улсын баатар цол" олгох санаачилга гаргасан талаараа мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Шүүмжлүүлэхээс ч аргагүй. Монгол адуу монгол брэнд юм бол таван хошуу мал тэр чигээрээ брэнд болох учиртай. Үнэ цэнийг нь тооцвол,

ноолуур үнэд орсон юм чинь ямаанд гавьяат цол олгоё, үхрийн махны үнэ 30 мянга давсан юм чинь Хөдөө аж ахуйн тэргүүн цол олгоё. Хонины нэхийгээр хувцас хийж өмсдөг юм чинь Хүндэт мал цол олгоё л доо.

Мал аж ахуйн улс чинь хүнээсээ илүү малаа цоллоё. Малдаа бүх төсвөө зориулъя.

Монголд хүн болж төрснөөрөө хохирч, мал амьтан болж төрвөл азтай байх нь. "Дэлхийн адууны өдөр"-ийг монголд тэмдэглэх хүрээнд гурван өдрийн баярын арга хэмжээнд 3 тэрбум төгрөг зарцуулахаар Нийслэлийн төсөвт тусгагджээ. Хоёр сургууль барих төсөв шүү дээ. Монгол Улсын Баатар адуу минь л баярлаж байвал татвар төлөгч бидний хүүхдүүд сургууль, цэцэрлэггүй байх нь хэнд ч хамаагүй бололтой. Угтаа би, бид адуу баярлуулах гэж татвар төлөөгүй байлтай.

Баяр ёслол, наадам цэнгээн чинь утгаа алдаж солиорол болох нь.

Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Үнэхээр нэн тулгамдсан сургууль цэцэрлэгийн хүртээмж, эм эмнэлгийн техник хэрэгсэл, ахмадуудын тэтгэвэр, иргэдийн цалин хангамжийн асуудлаа шийдчихсэн, асуудалгүй улс бол адууны баяр тэмдэглэх ёстой хамаа байж. Гэтэл тулгамдсан мянга, мянган асуудал бидний өмнө оволзож байхад АДУУНЫ БАЯР-т 3 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь төсвийн мөнгө уйлах бишдээ гэх үгийг яах аргагүй санагдуулж байна.

Айрагны хөшөө, Андлалын хөшөө гээд амьгүй зүйлд хэд хэдэн тэрбумаар нь төсөвлөөд босгоод байдаг. Бидний амьдралд тэр нь яг яаж нэмэр, хачир болоод байгаа вэ. Хүүхдүүд сургууль дээрээ "Үдийн цай"-нд өдөрт 2500 төгрөгөөр хоол идэж байна. Хэр чанартай, ямар ашигтай шим тэжээл хүүхдүүд авч байгаа вэ. Судалж үзсэн үү.

Хүнээсээ илүү морь малаа шүтсэн, хүндээ ямар ч ээлгүй бодлого тодорхойлсон "хүнгүйчүүдийн эх орон" боллоо. Мал амьтанд атаархаж амьдрах үе биднээр дуусаг...

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гахай

    Тахианд Алдарт эх

  • У
    Урбан

    (бид чинь өрний соёлтой, нүүдэлчин ахуй удамтай л болохоос) хүн амын тал нь суурин газар хотожсон, шамбааралдан суудаг улс шүү дээ, солонгосод сурч байгаа хүүхдээс: чи хичээлдээ морьтой явдаг уу? гэж асууж байсан нь, одоо бүр хятад оюутнууд бас асуудаг болсон байна гэнэ, (биднийг феодалын нийгэмтэй л) гэж хардаг бололтой юм.

  • З
    Зочин

    Тахиаг үлдээвэл гомдоно. Ядаж Алдарт эх одон өгье

  • З
    Зочин

    энэ хийрхэлээ зогсоомоор юмаа, хүнээс одоо малд халдварлах нь ээ

  • З
    Зочин

    тэгвэл уяач нарт өгсөн цолоо бас мориндоо өгье.Тод манлай морь гээд толгой орйо дээр нь жанжин малгайг нь залаатай залчаад л явж байна биз сүртэй гоештээ Галзуурал дээд цэгтээ хүрч дэлхийн шившиг болж байна доо бид.Дуртай тэнэг нь гарч ирээд галзуурдаг бусад нь дагаад солиордог болчиж

  • З
    зочин

    demiireld hyazgaar heregtei bidend hugjiuhud uur hiih ajil mash ih baigaa

  • З
    Зочин

    Төрийн том гэгдэх луйварчид нь бүгд адуутай юм чинь дэмжиж мэднэ шүү. Анужин хүртэл хурдан удмын баахан морьтой бгаа биз дээ.