ХУД-ийн Нэгдүгээр хорооны дахин төлөвлөлтийг орчин үеийн хөгжлийн концепцоор хийнэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
40
legacy:oron suuts/negiin.jpg

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны Ашиглалтын шаардлага хангахгүй 1-22 дугаар орон сууцны барилгыг дахин төлөвлөх барилгажилтын төсөл боловсруулах тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж “Монгол-Архитектур” ХХК шалгарсан. Тус 22 барилгыг хотхоны хэв маягаар цогцоор нь дахин төлөвлөх асуудлаар холбогдох байгууллагуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга Г.Хосбаяр, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайхан, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Отгонсүрэн, “Монгол архитектур” ХХК-ийн Захирал н.Очир-Эрдэнэ нар оролцлоо.

Уулзалтаар тухайн байршлыг хотхон, хорооллын зохион байгуулалтаар хэрхэн дахин төлөвлөх талаар мөн төвийн бүсийн архитектурын шийдэл, хотын өнгө төрхтэй нийцсэн орчин үеийн хөгжлийн концепцийн талаар санал солилцлоо. Тухайлбал, уг байршлыг хотын төвийн шинэ хөгжлийн зангилаа болгон, орчин үеийн “даунтаун” хэв маягийн орон зайн шийдэлтэй төлөвлөх боломжийг судалж байна.

Мөн иргэдийн саналд үндэслэн тухайн 15 га газарт бүтээн байгуулах шинэ хотхоныг ногоон байгууламж, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай бүхий, хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд төлөвлөж нэгдсэн төсөөлөл боловсруулахаар тохиролцлоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Зүгээр байгаа барилгуудыг буулгаж дахин төлөвлөх нэрээр бетонон ширэнгэ барихаа болиочээ. Энэ улс орны хөгжилд хэрэгтэй өөр зүйл хийгээчээ эргүү дарга нараа.!!! Түүнийхээ оронд солих гээд байгаа байшингуудынхаа гаднахь өнгө зүс, орчин талбай, ус дулааных нь асуудлыг орчин үеийн маягаар засаж янзлаачээ.

  • З
    Зочин

    Zuvshuuruhgui ee dahin tuluvlultiig

  • B
    boldoo

    19-r horoolliig dahin tuluvlult neriin door yavgan yavah zamgui boltol beton shireng bolson. odoo 120 iig ingej hun amidrah argagui bolgohiig zuvshuuruhgui. odoo baigaa surguuliin achaalal hetersen 52-r surguuliin hagas huuhed HAN-UUL duuergiin hajuud zoriulaltiin bus bairand 3-n eeljeer hiichlelej baigaa nemj surguul barih zai baihgui. tseserleg bas urguthuh, shineer barilga bairh zai baihgui b,a. Iimd shineer barigdah bailgiig demjih yamarch bolomjgui. beton shireng bolgohiin esreg b,a

  • Ч
    Ч.Уранчимэг

    Гадаадын хэдэн зуун жил болсон барилгууд хийц, дизайны түүхийг илтгээд байж байгаа л харагддаг. Манай монгол нэг хэсэг шаврыг нурааж нөгөө шинэ шавар зуураад ... Мэдэхгүй юм аа, манай гэр бүлийн амьдарч байгаа байрны подвол нь ямар байдаг юм бол гэхээр 2-оос дээш давхаргууд зүгээр л гэж бодож байна. Угаасаа амьдраад болоод л байна. Байрнуудын айлуудын санаа ямар юм бол. Шинэ барих барилгуудын дуу чимээ тусгаарлах байдал ямар байх юм бол? гэх мэт асуудал яригдах л байх