ТОДРУУЛГА: Боомилж нас барсан цэрэгтэй холбоотой албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:hil hamgaalah/MPA PHOTO2021-4-7756.jpg


2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг нас барсан хэрэг гарсан. Энэ талаар ХХЕГ-аас тодрууллаа.

ХХЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг: 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны хугацаат цэргийн алба хаагч боомилж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шуурхай ажиллагааны бүлэг нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Мөн ХХЕГ-аас томилогдсон бүлэг малын суурьт ажиллалаа. Тухайн хэрэг явдалтай холбоотойгоор ямар нэгэн албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй.

Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Эцсийн дүгнэлт манай байгууллагад ирээгүй байна.