ОБЕГ: Ой, хээрийн 5 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/1111/340968662_594981485897695_3363007317323456901_n.jpg

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.29) 18:30 цагийн байдлаар ой, хээрийн 5 гал түймэртэй байгаагаас нэг түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг 15:56 цагт цурамд оруулсан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн нутаг "Нам-Улаан" гэдэг газар 11:35 цагт гарсан ойн түймэр,

Дорнод аймгийн Булган сумын "Баян-Уул" III багийн “Хадан хөв" гэдэг газар 12:15 цагт гарсан хээрийн түймэр,

Дорнод аймгийн Чулуунхороот сум "Цагаанчулуут" III багийг “Чулуут өндөр" гэдэг газар 13:25 цагт гарсан хээрийн түймэр,

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III баг “Шиврийн ам” гэдэг газар 15:58 цагт гарсан хээрийн түймрийг тус тус унтраахаар онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн ангийн 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор ажиллаж байна.