Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр тохиож байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuhed zaluuchuudiin teatr/IMG_62321.jpg

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой энэхүү өдрийг 1998 онд анх санаачилж, 2001 оноос дэлхий дахинд өргөн тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэн ирсэн.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоож, хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг эрэлхийлэхийг УРИАЛЖ БАЙНА.