ОБЕГ: Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:ontsgoi/Desktop/tuimriin.jpg

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 цагт гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, хоёр автомашинтайгаар оролцсон юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.