16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:16nastaiohinhereg/8.jpg

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй тул давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж, шүүх хурал өнөөдөр товлогдсон юм.

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч оролцохоор болсон байна.