Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 7 сек
00
legacy:2026/05/dfdfdfd.jpg

Голомт банкны The Color Card эзэмшигчид болон Дархан хотын иргэд, харилцагчдад зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулалт аян өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Урамшууллын хүрээнд 2026.05.01-2026.06.30-ны хооронд Дархан хотод байршилтай сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбосон The Color Card-аараа төлбөр төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:

KFC

Жүр Үр

Номин

Urgoo

Pizza Hut

Энэхүү урамшууллын хүрээнд нэг харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 50,000₮ байна.

Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:

The Color Card-аа SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбон QR-аар хийсэн худалдан авалтад хамаарна.

Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дотор таны дансанд орно.

Нэмж дурдахад “SocialPay Loves Darkhan” урамшууллын хугацаанд Дархан хотод байрлах Голомт банкны 3 салбараас The Color Card-ийг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас 50% чөлөөлж байна.

The Color Card-ийн нөхцөлтэй танилцах бол: www.golomtbank.com/cards/22397

Дархан хотод байрлах Голомт банкны салбарын хаяг харах бол: www.golomtbank.com/location

Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.

The Color Card нь хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг багаас нь олгох зорилготой, 7-22 насны харилцагч ашиглах боломжтой дебит карт юм. Энэхүү карт нь өргөн хэрэглээ, хялбар төлбөр тооцоо, өнгөлөг дизайн болон хамгийн олон хөнгөлөлт, урамшууллыг танд санал болгоно.

Show your color