Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх буюу нийт 10 хоног амрахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 20-ноос ажил цуглахаар болж байгаа аж. Улмаар 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриаллаа.

“Хархорин“ захын орчимд зөвшөөрөлгүй задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ
“Хархорин“ захын орчимд зөвшөөрөлгүй задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ
 
Г.Дамдинням: Өнөө шөнөөс энэ сарын 15-н хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор төгссөнөөр нь бензин олгоно
Г.Дамдинням: Өнөө шөнөөс энэ сарын 15-н хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор төгссөнөөр нь бензин олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.