Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Монгол Казахстан улсын Сангийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын Сангийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, нягтлан бодох бүртгэл, төсөв, санхүүгийн тайлагнал, аудит, Засгийн газрын өрийн удирдлага, төрийн худалдан авах ажиллагаа, төрийн сангийн шинэчлэл, ногоон санхүү зэрэг чиглэлээр сайн туршлагаа харилцан солилцон, харилцаа холбоо, мэдлэг чадвар, туршлага хуваалцах боломжийг нэмэгдүүлэх бөгөөд илүү ойр хамтран ажиллахад түлхэц болох юм.

ЗГ: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээг хэлэлцэж байна
ЗГ: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээг хэлэлцэж байна
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.