АЙЛЧЛАЛ: Монгол-Казахстан улс газрын тос, цөмийн энергийн чиглэлд санамж бичиг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог тул нийлүүлэлтийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх боломжтой. Иймд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түлш, шатахууны үнэ цаашид өсөх эрсдэлтэй тул импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатай юм.

Энэ хүрээнд Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, мөн тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцэж, дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судалж байна. Мөн Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцлоо.

Үүнээс гадна цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Казахстан Улсын туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-2026” форум болоход 3 хоног үлдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэл-2026” форум болоход 3 хоног үлдлээ
 
Бажи буюу Б.Батхишигийн гаргасан осолд 1 эмэгтэй өртөж, гэмтжээ
Бажи буюу Б.Батхишигийн гаргасан осолд 1 эмэгтэй өртөж, гэмтжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!