АЛТАН ЦОМ: О.Хангай, Э.Батмагнай, М.Лхагвагэрэл ахлагчтай багууд эхний ялалтаа авлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 10 сек
00
IMG_3855.webp

Шинэ улирлын “Алтан цом” барилдааны нээлт сайхан боллоо. Хүч тэнцүүхэн долоон багийн дунд өрнөх энэхүү барилдаан эхний өдрөөсөө маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Энэ удаад өмнө жилийн Алтан цомын эзэн “Хатант интернэшнл” баг барилдалгүй өнжиж, бусад зургаан баг эхний тойргийн барилдаанаа хийсэн юм.

Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай Увс Нуур дэвжээний Увс Нуур баг улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай Миг Даатгал ХХК-ийн Эв Монгол багтай учраа тааран барилдсанаас Эв Монгол баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.

Эв Монгол багт Улсын гарди М.Лхагвагэрэл /5/, Улсын заан Д.Анар /2/, Улсын начин Т.Дүгэрдорж /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, Улсын начин Б.Даваа-Очир /0/, тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /3/, Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн начин Д.Мөнхтулга /2/ даваа нийт 13 даваа авсан бол Увснуур багт Дархан аварга Н.Батсуурь /4/, Улсын заан Л.Энхсаруул /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Т.Батсүрэн /0/, Аймгийн арслан Д.Цэнд-Аюуш /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цэрэнтогтох /3/, Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Батбаян /1/ нийт 12 даваа авсан юм.

Эв Монгол багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү, Увснуур багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.

Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай АПУ ХК, Скайтел ХХК-ийн АПУ Скайтел баг улсын арслан Э.Батмагнай ахлагчтай М-Си-Эс группийн М-Си-Эс Энержи багтай учраа тааран барилдсанаас М-Си-Эс Энержи баг 17:8-аар илт давуу эхний ялалтаа авлаа.

IMG_3856.webp

М СИ ЭС Энержи багт Улсын арслан Э.Батмагнай /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Бадрах /0/, Улсын заан Д.Хүдэрбулга /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, Улсын заан Д.Алтанцоож /3/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан С.Жавхлан /0/, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /4/, Аймгийн арслан М.Баасанжав /4/ нийт 17 даваа авсан бол АПУ Скайтел багт Улсын арслан Ц.Бямба-Отгон /2/ Улсын харцага Э.Даш /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Чойжилсүрэн , Улсын харцага Б.Цэдэнсодном /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Бат-Эрдэнэ /0/, Улсын начин Н.Амгаланбаатар /5/, Аймгийн арслан М.Цэрэн /1/ нийт 8 даваа авсан юм.

М СИ ЭС Энержи багийн дасгалжуулагчаар улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, АПУ Скайтел багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын заан Т.Санчир нар ажиллав.

Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай Ажнай Корпораци ХХК-ийн Ажнай баг улсын аварга О.Хангай ахлагчтай Таван Богд группийн Ховд дэвжээ багтай учраа тааран барилдсанаас Ховд дэвжээ баг 14 даваагаар эхний ялалтаа авлаа.

IMG_3857.webp

Ховд дэвжээ багт Улсын аварга О.Хангай /4/, Улсын арслан Б.Бат-Өлзий /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Сосорбарам /1/, Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, Аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Сумъяабат /0/, Аймгийн арслан М.Баяржавхлан /5/ нийт 14 даваа авсан бол Ажнай багт Улсын аварга П.Бүрэнтөгс /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Буяндэлгэр /1/, Улсын заан Б.Серик /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Доржсамбуу /0/, Улсын харцага Б.Түвшинтөгс /2/, Улсын начин Б.Гончигсүрэн /4/, Аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Баянсүх /3/ нийт 11 даваа авсан юм.

Ховд дэвжээ багийн дасгалжуулагчаар МУГД, улсын заан Ц.Мягмарсүрэн, Ажнай багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, улсын начин Б.Сугаржаргал нар ажилласан юм.

Маргааш 11:00 цагаас Моничатын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаантай.

tenx-hd