NBA-тай гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч Ш.Энхийн-Од

Монголын сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од NBA-тай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо.
Түүний аав, Монголын сагсан бөмбөгийн тамирчин Ц.Шаравжамц энэ талаар цахим хуудсаараа дамжуулан баяртай байгаагаа хуваалцжээ.
Тэрбээр “Энэ өдрийг гүйэ мөн олон жил хүлээлээ дээ. NBA албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав.
Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй, миний хүү. Аав нь, ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.
Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпийн аваргатай болоход ингэж их баярлаж байсан санагдаж байна” хэмээн бичсэн байна.


