Шүүхээс Б.Баатарт тогтоосон хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Нийгэм
OtgonbayarSУнших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/baa.png

"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр түүний өмгөөлөгчдийн Ерөнхий шүүгчид гаргасан хүсэлтийг хэлэлцсэн юм. Тодруулбал, найруулагч Б.Баатар нь энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг эс зөвшөөрч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцсэн. Улмаар шүүхээс Б.Баатарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, түүний хилийн хоригийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан талаар албаныхан мэдээллээ.

Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа аж.