ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭЭЖ: Өдөр нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргээд, шөнө нь таксинд явдаг

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:_bukhuu/Capture.jpg

Иргэд шатахууны хомсдол, үнэ зэргийг эсэргүүцэн өнөөдөр машинтай жагсаал хийж байна. Энэ үеэр жагсаалд оролцож буй ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭЭЖ дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Өдөр нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргээд, шөнө нь таксинд явж нөхөртөө туслахыг хичээдэг боловч бензиний хомстлоос болж явж чадахгүй байгаа.

Ганц хүний цалингаар байрны лизинг, цалингийн зээл, дөрвөн хүүхдийн хэрэглээг хийж чадахгүй учраас таксинд явж эхэлсэн. Гэвч таксинд явах цагаа бензинд оочирлоход зарцуулж байна.

Жагсаалд гэр бүлээрээ ирсэн" гэлээ.