Хөгжлийн банкнаас авсан 25 тэрбум төгрөгийн зээлээрээ өмнөх зээлээ хаасан “Ханбогд кашмер“-ийн Ч.Ганцэцэг ХАА-н хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбумыг авчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:GantsetsegHANBOGD.png

ХАА-н салбарт олгогдсон хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой сонсгол даваа гарагт эхэлсэн ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хоёр дахь өдрийн сонсгол нь хойшилсон.

Тэгвэл сонсголын эхний өдрийн дараа зарим нэр бүхий томоохон компаниудын зээл анхаарал татсан. Сануулахад, 2023 оны гуравдугаар сард болсон Хөгжлийн банкны сонсголын үеэр "Ханбогд кашмер" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 25 тэрбум төгрөгөөс найман тэрбум төгрөгийг нь хадгаламжид байршуулж, 13 тэрбум төгрөгөөр өмнөх зээлээ хаасан гэдгийг шинжээч танилцуулсан байдаг.

Түүнчлэн тус компанийн захирал Ч.Ганцэцэг сонсголын үеэр өгсөн мэдээллээр, 2018 онд "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд 35 орчим тэрбумын төгрөгийн зээл авч байжээ.

Үүнээс гадна түүний төрсөн дүү Ч.Баттогоогийн "Монгол микрон кашмер" ХХК мөн Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тэдгээрийн зээлийн нийт дүн 82 тэрбумд хүрч зээлийн тодорхой хэсэг нь ББСБ-ын данс руу шилжсэн гэх мэдээлэл хөндөгдөж байв. Гэвч ийнхүү дахин ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбум төгрөгийн зээл авсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Итгэлт

    Шорон явуул зээлээ төлүүл

  • З
    Зочин

    Ene hvvhniig shalga ard n 1 danh baij l bga tur n tegeed gadnaas zeel awch bdg malnuudaa tolgoi deeree zaldag ard tvmen huurhiileltei ei

  • З
    Зочин

    ХЯТАДУУДЫН ӨВӨР ДАМЖИЖ БААХАН ХЯТАД ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН ДЭЭ ЗАЛЬТАЙ ХҮҮХЭН

  • Z
    Zochin

    Ulaan said chodoo aj achuin yaamiig jinchene segserch suiruulsendee odoo ymar tansag geech . Odoo ene chuniig uter turgen schalgaj chariuuchlaga toochoch estoi.

  • З
    Зочин

    шоронд орсон авилгачин баатрууд олоншдээ . энэ хүүхэн залилагч нартай нийлж бусдын үл хөдлөх дээрэмдэхдээ гаршсан хүн

  • З
    Зочин

    ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫХАН ЦУЛХАЙТЛАА АВИЛГАЖЖЭЭ

  • З
    Зочин

    Том зээлүүдийг хэдэн шлронд орж байх нь таарсан хомхой нар авч үрэн таран хийдэг юм бн доо

  • Х
    хүннү

    Энэ “зальт үнэг” чинь МУ-ын Хөдөлмөрийн баатар хүн шүү дээ. Ханбогд кашмерын бүтээгдхүүн гэж юу ч байдаг юм бүү мэд. Насаараа шударга хөдөлмөрлсөн хүнд “Хөдөлмөрийн баатар” гэдэг цол сураггүй. Харин насаараа хулгай хийсэн хүний энгэрт өөрөө ирээд наалддаг муурай цаг үеийг үзэж сууна даа.

    • З
      Зочин

      Ёстой ёстой. Эдний ноолуур гэж мэдэхгүй. Бодвол хэд өмсөөд цоордог бээлий сэлтхэн л биз

  • З
    Зочин

    баахан зээл аваад тэр зээлийнхээ багаханаар Хөдөлмөрийн баатар цол худалдаж авсан жаатай авгай шүү. хулгайч нараар зээлийг төлүүл, эсвэл биеэр нь шоронд ял эдлүүл, даварсан юм

  • З
    Зочин

    ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧДЫГ АТГ-Т ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЛЭЭРЭЙ...