300 мянган иргэн томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:vaccine/1O8A32881.jpg

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Тухайлбал, Улаанбаатар хотод хамралт 65.0 хувьтай байна.

Хамралтаараа нийслэлд:

-Сонгинохайрхан дүүрэг – 74.7%

-Хан-Уул дүүрэг – 72.5%

-Баянгол дүүрэг – 71.9%

Орон нутагт вакцинжуулалтын хамралт 53.7 хувьтай байна.

Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:

- Дорнод – 65.0%

- Ховд – 63.6%

-Увс – 63.1%

Албаныхны мэдээлж буйгаар, бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.

6 сар–1 нас: 58.6%

1–2 нас: 36.0%

3–6 нас: 81.5% байна